Categories
мэдээ улс-төр

Улс төрийн санхүүжилтийн талаар хэлэлцлээ

Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн /International IDEA/-гийн Ази, Номхон далайн бүсийн захирал Лийна Рикил Таманг тэргүүтэй төлөөлөгчидийг хүлээн авч уулзлаа. Мөн Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг нартай 2018 оны тавдугаар сарын 08-ны өдөр Төрийн ордонд уулзсан юм.

Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн буюу International IDEA нь ардчиллыг хөгжүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэх, дэмжлэг үзүүлэх, сонгуулийн туслалцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилготойгоор 1995 онд байгуулагдсан Засгийн газар хоорондын байгууллага ажээ. Монгол Улс 2011 онд гишүүнээр элссэн.

Уулзалтаар тус хүрээлэнгээс Монгол Улсад явуулж буй үйл ажиллагааны талаар ярилцаж, хуулийн төслийг боловсруулахад олон улсын сайн туршлагыг ашиглах, улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилт, түүнийг тайлагнах журам, намын гишүүний татвар, хандив, төрөөс улс төрийн намд үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн харьцааг хэрхэн оновчтой зохицуулах түүнчлэн хуулийн төслийг боловсруулахад хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *