Categories
мэдээ нийгэм

Жимс жимсгэнийн 191 мянган ширхэг суулгацыг зээлээр олгож байна

Жимс, жимсгэний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор ХХААХҮЯ-наас “Жимс жимсгэнэ” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй.

Хөтөлбөрийн хүрээнд чацаргана, алим, чавга, үхрийн нүд зэрэг жимс жимсгэнийн 191 мянган ширхэг суулгацыг зээлээр олгож эхэлжээ.

Мөн 5 га-ийн дуслын усалгааны төхөөрөмж, 720 иж бүрдэл нийлэг хальсан хүлэмжийг тус тус 30 хувийн урьдчилгаатай, 4 жилийн хугацаатай хүүгүй зээлээр өгч байгаа юм.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж буй “Жимс жимсгэний үйлдвэрлэлийг сайжруулах” төслийн алим, чавга, үхрийн нүд, далан хальс, интоор, чацаргана зэрэг хүйтэнд тэсвэртэй жимсний 30 гаруй сортын 3300 ширхэг суулгацыг ОХУ-аас авчирч туршин, нутагшуулах ажлыг эхлүүлсэн аж.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний маркетингийг сайжруулах” төслийн хүрээнд чацарганы үрийн тосыг өндөр технологиор боловсруулах тоног төхөөрөмж, хортон шавьж барих наалтын цехийн тоног төхөөрөмжийг нийлүүлжээ.

Мөн Дархан-Уул аймагт жимс жимсгэний суулгацын хорио цээрийн байгууламж барьж, жимс жимсгэнэ тариалах сургалт зохион байгуулж, 21 аймгийн 100 гаруй жимс жимсгэнэ тариалагчдыг хамрууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *