Categories
мэдээ нийгэм

Анх удаа дөрвөн настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах гэж байна

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах төвийн эмч нар энэ сарын 4, 5-нд элэг шилжүүлэн суулгах 48, 49 дахь удаагийн хагалгааг хийх гэж байна. Хагалгааны эхний өдөр анх удаа 4 нас хоёр сартай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах аж. Харин хоёр дахь өдөр нь хүндрэлтэй өндөр настанд хийх юм. Тус хагалгаанд БНСУ-ын “Асан” эмнэлгийн мэргэжилтнүүд хүрэлцэн ирж оролцох юм байна.

Өнгөрсөн жилийн хугацаанд тус эмнэлэг Улсын нэгдүгээр төв эмнэлэгтэй хамтран ажиллаж, элэг шилжүүлэн суулгах 115 мэргэжилтэн, багийн хамт олныг бэлтгэжээ. Үүний үр дүнд Улсын нэгдүгээр төв эмнэлэг улсдаа элэг шилжүүлэн суулгах хагалгааг бүрэн хийж, иргэд өөр улсыг зорих шаардлагагүй болсон байна.

Тус хамт олон элэг шилжүүлэн суулгах 50 дахь хагалгааг ирэх сарын 11-нд хийхээр төлөвлөж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *