Categories
мэдээ спорт

Реал мадрид аваргуудын лигийн 13 дахь цомоо өргөхөд нэг алхам ойртлоо

Европийн хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн аваргуудын лигийншөвгийн дөрвийн хариу тоглолт өнгөрсөн болж 12 удаагийн аварга Реал мадрид шигшээд шалгарлаа.

Эхний тоглолтод 2:1-ээр хожигдоод байсан Байерн Мьюнхен эхний минутаас л довтолсон тоглолт үзүүлсэн. Тэдний зорилго ердөө гурав дахь минутанд биелж Тиаго Алкантарагийн зүүн жигүүрээс дамжуулсан бөмбөгСерхио Рамосын нуруунд ойсныг Иошуа Кимих цөм цохиж Навасын хаалгыг мялаав. Байерн Мьюнхен энэ үр дүнгээ хамгаалахад л дараагийн шатанд шалгарах байсан ч тэд чадсангүй. 11 дэх минутанд Марселогийн баруун жигүүргээсдамжуулсан бөмбөгийг Франц довтлогч Карим Бензема мөргөж багтаа тэнцээний гоол оруулав. Эхний үед өөр гоол харагдсангүй.

Шийдвэрлэх хоёрдугаар үеийн эхэнд Толлисогийн хаалгач руу дамжуулсан бөмбөгийг Улрах сугаараа алдаж Карим Бенземад “гэнэтийн бэлэг” барьж багаа хөөдсөн. 2:1-ээр ялагдаж эхэлсэн Байерн Мьюнхен дахин хоёр гоол оруулах даалгавартай нүүр тулав. 61 дахь минутанд Хамес Родригез гоол оруулж тооны харьцааг тэнцүүлсэн ч Германы баг үлдсэн хугацаанд дахин гоол оруулж чадсангүй. Ингэснээр Испаний эзэн хааны баг Реалмадрил түүхэндээ 16 дахь удаагаа аваргуудын лигийн тээмцээний шигшээд шалгарч байна.

О.ДАШНЯМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *