Categories
мэдээ нийгэм

“Үсэглэлийн хаад” уралдааныг амжилттай зохион байгууллаа

Өмнөговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвөөс санаачлан үндэсний эх соёлоо танин мэдэх, сурталчилах, монгол хэлний үгсийн баялаг, зөв бичих дүрмийг таниулах зорилгоор Даланзадгад сумын ЕБ-ын сургуулиудын аварга шалгаруулах “Үсэглэлийн хаад” уралдааныг амжилттай зохион байгуулж дууссан билээ.

Ийнхүү шилдгээр шалгарсан 7 сургуулийн 35 сурагчийг оролцуулсан аймгийн аварга шалгаруулах уралдааныг 04-р сарын 30-ны өдөр Даланзадгад сумын ЗДТГ-ын зааланд амжилттай зохион байгуулж дүнгээ гаргалаа. Энэхүү уралдаанд нийт 315 сурагч оролцсон бөгөөд шүүгчээр АБТА ахмад багш С.Оюунчимэг, Ц.Амарсайхан нар шүүн явуулж, тэргүүн байранд УТ-ний “Эрдмийн гэгээ” сургуулийн 10а ангийн сурагч Д.Намуунцэцэг /ОУХНЦогцолборт амрах эрхийн бичиг/, дэд байранд УТ-ний 1-р сургуулийн 10б ангийн сурагч О.Уугантуяа/Буянт хотхон хүүхдийн зусланд амрах эрхийн бичиг/ нар шалгарлаа. Нийт оролцсон сурагчдадаа сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүсэн ерөөе. Цаашид энэхүү уралдааны үргэлжлүүлэн залуучуудынхаа дунд зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *