Categories
мэдээ нийгэм

“Говийн чоно-2018” сургалтыг баруун таван аймгийг хамруулан зохион байгуулна

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2018” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг энэ сарын 28-наас ирэх сарын 08-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулахаар бэлтгэлийг ханган ажиллаж байна.

“Бүсийн удирдлага зохион байгуулалт, харилцан ажиллагаа“ сэдвээр зохион байгуулагдах тус хурлын бэлтгэл ажлын явцтай ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллалаа.

Энэ жил “Говийн чоно” олон улсын сургалт, дадлагыг баруун бүсийн таван аймгийг хамруулан танхимын сургалт болон болзошгүй гамшгийн хор уршгийг арилгах чиглэлээр бодит нөхцөл байдлыг дууриалган үзүүлэх дадлага сургууль гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулах юм.

Аймгуудын нутаг дэвсгэрийг хамарсан, хавсарсан гамшиг, байгалийн аюулт үзэгдлийн үед олон улсын, улсын, орон нутгийн үйл ажиллагаа, чиг үүргийн дагуу гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах, Онцгой байдлын ерөнхий газар, Зэвсэгт хүчин, АНУ болон бусад оролцогч талууд хоорондын цэрэг-иргэний хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, шинэчлэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гамшгийн хор уршгийг арилгах багаж хэрэгсэл, удирдлага, зохицуулалтын зохион байгуулалтын бүтцийг турших зорилготой тус олон улсын дадлага сургууль энэ жил ес дэх жилдээ зохион байгуулагдана гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *