Categories
мэдээ нийгэм

“Увс нуур” галын бөхчүүд 20 жилийн ойгоо тэмдэглэнэ

“Увс нуур” галын бөхчүүд 20 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Тус ойн арга хэмжээгээ “Оргилд тэмүүлсэн он жилүүд” сэдэвт эрдэм шинжилгээ бага хурлаар маргааш эхлэх аж. Эл хурлаар Монголд анх удаа үндэсний бөхийн спортын талаар олон илтгэл хэлэлцэнэ.

Тухайлбал, Дархан аварга Х.Баянмөнх “Дэлхийн болон Монголын уламжлалт бөхийн үүсэл хөгжлийн түүхэн замнал, Монгол бөхийн хөгжлийн шинэ үе”, Гавьяат дасгалжуулагч Л.Ням “Монгол бөхийн хөгжилд байгаль-нийгмийн хүчин зүйлсийн нөлөөлөл”, доктор, дэд профессор Ш.Эрдэнэцэцэг “Монгол бөхийн соёл”, бөх судлаач, докторант А.Буянтогтох “Монголын язгуур бөх бух ноолдооны үүсэл хөгжил, ач холбогдол” зэрэг арав гаруй сэдвээр илтгэл тавьж, санал бодлоо солилцох юм байна.

Мөн ойн хүрээнд Увс нутагт мэндэлсэн олимп, дэлхийн аваргуудын нэрэмжит самбо, жүдо, чөлөөт бөхийн тэмцээнийг энэ сарын 27-ноос 29-ний өдрүүдэд Спортын төв ордонд зохиох аж. Дашрамд дуулгахад, Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх, улсын аварга С.Мөнхбат, арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь гээд олон хүчтэн эл галд бэлтгэлээ базааж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *