Categories
мэдээ нийгэм

ЦДБЭЧ-ийн дуучид олон улсын наадмаас гранпри шагнал хүртжээ

Дэлхийн 23 орны 600 гаруй шилдэг уран бүтээлчид чуулсан БНАСАУ-ын “Хаврын баяр” 31 дэх их наадам энэ сарын 10-17-ны өдрүүдэд боллоо. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн хурандаа Г.Золзаяа даргатай Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын найрал дууны албаны уран бүтээлчид, дуучид амжилттай оролцжээ.

Тодруулбал, МУГЖ Ч.Баярмаа, Б.Батбаатар, дуучин Б.Нарантунгалаг, Б.Амаржаргал, Г.Мөнхбат нарын манай дуучид “Монголын өглөө”, “Тагтаа”, “Монголын тал нутаг” зэрэг монгол уран бүтээлчийн авьяас чадварыг илтгэсэн дуунуудаас гадна “Баль Гө Рүм, “Донзэы Норэ”, “Ким Ир Сен жанжны тухай дуу”, “Жанжин минь та хаана байна?” зэрэг солонгосчуудын сэтгэл зүрхэнд хоногшсон дуунуудыг мэргэжлийн өндөр түвшинд дуулж, тус наадмаас Гран при шагнал, 6 алт, мөнгөн цом авчээ.

Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид 1990 оноос хойш тус наадамд оролцож байгаа бөгөөд хамгийн сүүлд 2014 онд таван цом хүртэж байжээ. Тэр цагаас хойш түр завсарлаж энэ жил энэхүү амжилтыг үзүүлээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *