Categories
мэдээ

Хамтарсан зохицуулах хорооны тавдугаар хуралдаан боллоо

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2017-2019 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Уг төслийн хамтарсан зохицуулах хорооны тавдугаар хуралдаан ОБЕГ-т боллоо.

Хуралдааны нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, “Жайка” олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мүцүми Сато нарын албаны хүмүүс оролцлоо. Энэ үеэр төслийн хүрээнд явуулж буй ажлын хэсгүүд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа танилцуулав.

Уг төсөл Нийслэлийн Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд газар хөдлөлтийг биеэр мэдрэх төхөөрөмж, барилгын газар хөдлөлтийн тэсвэржилтийг үнэлэх багажийг нийлүүлэхээр тусгагдсан. Өнөөдрийн хуралдаанаар дээрх тоног төхөөрөмжийг суурилуулах хуваарь, Нийслэл болон Завхан аймагт олон нийтийн гамшгаас хамгаалах боловсролын сургалт явагдсан хороо, сумдын талаар хэлэлцлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *