Дэлхийн номын өдөр дөрөвдүгээр сарын 23-нд тохионо. Номын өдрийг дэлхий нийтээр ном уншихыг сурталчлан тэмдэглэдэг бөгөөд уг өдрийг угтан манай томоохон дэлгүүрүүд хямдрал зарлажээ.
Тухайлбал:
- “Интерном” дэлгүүр Улаанбаатар хот дахь бүх салбартаа 4-р сарын 21-23-ны өдөр бүх номондоо 10-60 хувийн хямдрал зарлалаа.
- “Аз хур” дэлгүүр 4-р сарын 21-22-ны өдөр бүх номоо 10-30 хувь хямдруулан худалдана.
- “Мир” номын дэлгүүр “Мир ном хэвлэлийн газар” эрхлэн гаргадаг бүх номоо 4-р сарын 22, 23-ны өдөр 30 хувийн хямдралтай үнээр худалдаалах юм байна.