Categories
мэдээ нийгэм

Б.Булганыг яллагдагчаар татсан гэж Нийслэлийн прокуророос мэдэгдлээ

С.Зориг агсны хамтран амьдрагч асан Б.Булганыг өчигдөр яллагдагчаар татсан талаар нийслэлийн Прокуророос мэдээлэл хийлээ. Нийслэлийн Прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман “ТЕГ-ын Мөрдөн шалгах хэлтэс, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны хамтарсан ажлын хэсгээс шалгаж байгаа УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч асан С.Зоригийн амь насыг хороосон эрүүгийн хэргийг захиалан зохион байгуулсан үйлдлийг шалгах ажиллагааны явцад шинээр цугласан нотлох баримтуудаар хамтран амьдрагч Б.Булганд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Өчигдөр яллагдагчаар татагдсан тогтоолыг нь танилцуулж байцаалт авсан. Одоо мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *