Categories
гадаад мэдээ

Венесуэлийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг санаархаж байгааг эрс эсэргүүцэж байна гэв

Зураг

АНУ болон Латин Америкийн хэд хэдэн улс Венесуэлийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг санаархаж байгааг манай засгийн газар эрс эсэргүүцэн буруушааж байна гэж Венесуэлийн гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд тэмдэглэжээ.

РИА Новости агентлагийн мэдээлснээр, Перу улсын нийслэл Лима хотноо саяхан болсон Америк тивийн улсуудын дээд хэмжээний уулзалтад оролцсон 34 улсын 16 нь ирэх тавдугаар сарын 20-нд Венесуэлд болох ерөнхийлөгчийн сонгуулийг хууль бус үйл явдал болно гэж үзэж буйгаа илэрхийлсэн мэдэгдэл гаргасан байна. Эдгээр орон Венесуэлийн засгийн газарт хандан ерөнхийлөгчийн сонгуулийг чөлөөтэй, шударга, ил тод, улс төрийн хоригдолгүйгээр, улс төрийн бүх хүчний оролцоотойгоор явуулах баталгааг хангахыг уриалжээ.

“Тусгаар тогтносон бүрэн эрхт улсын эсрэг найрсаг бус, дайсагнасан хандлагатай төдийгүй НҮБ-ын Дүрэм болон олон улсын эрх зүйг зөрчсөн дээрх мэдэгдлийг Венесуэлийн засгийн газар эрс эсэргүүцэж байна” гэж ГХЯ-ны мэдэгдэлд онцолсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *