Categories
гадаад мэдээ

“Шатаж буй залуу” дэлхийн шилдэг зургаар шалгарлаа

Венесуэлийн нийслэлд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр нэгэн залуу шатжээ. “Франс-Пресс” мэдээллийн агентлагийн гэрэл зургийн сурвалжлагч Роналду Щемидт тус агшныг гэрэл зургийн хальснаа буулгаж амжив. “World Press Photo 2018” олон улсын гэрэл зургийн уралдаанд тэрхүү фото зургаа илгээжээ. “Венесуэлийн хямрал” нэртэй уг зураг дэлхийн шилдгээр нэрлэгдэв.

“Франс-Пресс” агентлагийн мэдээлснээр, 2017 оны тавдугаар сарын гурванд Венесуэлийн нийслэл Каракас хотод эсэргүүцлээ илэрхийлэгчид болон цагдаа нарын хооронд болсон мөргөлдөөний үеэр нэгэн мотоциклийн банк нь дэлбэрснээр 28 настай Хосе Виктор Салазар хэмээх эсэргүүцлээ илэрхийлэгч залуугийн хувцсанд гал авалцан шатаж эхэлсэн байна. Уг гэрэл зураг нь дэлхийн 125 улсын 4548 гэрэл зурагчны илгээсэн нийт 73044 гэрэл зураг дундаас “шилдэг”-ээр шалгарсан байна. Шагнал гардуулах ёслол өчигдөр Нидерландын нийслэл Амстердам хотод болсон байна.

Р.Щемидтийн бүтээлийн гол баатар Х.В.Салазар нэг-хоёрдугаар зэргийн түлэгдэлттэйгээр амьд мэнд үлдэж чаджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *