Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн осол буурсан байна

Монгол Улсын хэмжээнд 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар зам тээврийн осол 7568 бүртгэгдэж өмнөх оноос 30,5 хувиар буурсан бөгөөд нийт ослын 6875 буюу 90,8 хувь нь зөвхөн Улаанбаатар хотод бүртгэгджээ.

Нийт бүртгэгдэж буй нийт зам тээврийн ослын 98.5 хувь нь жолоочийн буруугаас, 1.3 хувь нь явган зорчигчийн буруутай үйлдлээс, замын нөхцөл байдлаас 0.2 хувь нь гарч байгаа бөгөөд жолооч нар хажуу хоорондын зай тохируулаагүй, уулзвар гарц нэвтрэх журам зөрчсөн, эгнээ байр буруу эзэлсэнээс шалтгаалсан осол дийлэнх хувийг эзэлж байна.

Түүнчлэн Зам тээврийн осол гарсан шалтгааныг өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад:

Гүйцэж түрүүлэх үйлдэл буруу гүйцэтгэсэн 31.4 хувиар,

эсрэг урсгалд орсон 3.7 хувиар,

хурд хэтрүүлсэнээс гарсан осол 76.1хувиар тус тус өссөн боловч

Уулзвар гарц нэвтрэх журам зөрчсөнөөс 4.4 хувиар,

Анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсон 77.7 хувиар,

Гэрэл дохио зөрчсөний улмаас гарсан осол 20.0 хувиар,

Хажуу хоорондын зай тохируулаагүйгээс гарсан осол 20.5 хувиар,

Эгнээ байр буруу эзэлсэн 54.0 хувиар,

Явган зорчигчийн буруутай үйлдлээс гарсан осол 58.3 хувиар гэх зэргээр тус тус буурсан эерэг үзүүлэллтэй байгаа нь Замын хөдөлгөөний дүрэм, Зөрчлийн тухай хууль болон ослын хор уршгийг таниулах, сурталчлах ажиллагаа сайжирсан, хөдөлгөөнд оролцогчдын сахилга хариуцлага нэмэгдсэн, цагдаагийн байгууллагаас гудамж замд хийж буй хяналт шалгалт үр дүнтэй явагдаж зөрчлийн илрүүлэлт өссөнтэй холбоотой хэмээн тайлбарлаж байна.

Мөн Цагдаагийн байгууллагаас төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн оролцоотой олон талт ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлсэнээр тодорхой үр дүнд хүрчээ.

Тухайлбал: нийслэлийн зургаан дүүрэгт анх удаа “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” зөвлөгөөн зохион байгуулж, дүүрэг бүрт “Дэд зөвлөл” байгуулан үйл ажиллагааг эрчимжүүлсэн, “Зам тээврийн осолгүй сургууль” төслийг хэрэгжүүлж нийслэлийн хэмжээнд эрсдэл бүхий байршилд байрладаг 16 сургуулийг “Сургуулийн бүс-Техникийн ерөнхий шаардлага” стандартын дагуу тохижуулсан, орон нутгийн замуудад байнгын хяналтын постын тоог нэмэгдүүлж байнгын хяналттай болгосон байна. Үүний үр дүнд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгэслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 28 хувиар, ослын улмаас амь нас нь хохирсон хүн 33.7 хувь, гэмт хэргийн улмаас гэмтсэн хүн 27.5 хувь, амь нас нь хохирсон хүүхдийн тоо 76,9 хувиар, гэмтсэн хүүхдийн тоо 32 хувиар тус тус буурчээ.

Цаашид тус албанаас хүүхдийн аюулгүй байдлыг хангах тэр дундаа хүүхдийг зөв тээвэрлэх, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх мөн орон нутгийн замд гарч буй осол, хэргийг бууруулах чиглэлээр онцгой анхаарч олон талын арга хэмжээ, төслүүдийг төлөвлөн ажиллаж байгаа гэнэ.

Энэ долоо хоногт 13 бага насны хүүхэд осолд өртжээ

2018.04.09-13-ны өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 1003 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 700 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэлд 27 хүн гэмтэж бэртсэн бөгөөд үүний 13 нь бага насны хүүхэд тэр дундаа явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байхдаа осолд өрстөн байна. Осолд өртсөн хүүхдийн 8 нь ганцаараа явж байсан бол 2 нь эцэг, эхийн хамт явж байсан.

Түүнчлэн орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас хоёр хүний амь нас хохирсон бөгөөд гарсан осол хэргээс дурьдвал:

Орхон аймгийн Баян-Өндөр сум, Говил багийн нутагт 35 дугаар автобааз гэх газар асфальтан замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 69 настай эрэгтэй Л-г мөргөж амь нас нь хохирсон хэргийг тус аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 137 зөрчлийг илрүүлсэн бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, жолоодох эрх нь дуусгавар болсон үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 27 жолоочийг шүүхээр 7-30 хоног баривчлуулсан.

Нийт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг үйлдэгдсэн хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 29 осол, мөргөлдөх хэлбэрээр 30 осол тус тус бүртгэгдсэн бөгөөд бүртгэгдсэн ослыг өмнөх 7 хоногтой харьцуулахад нийт дуудлага 12,7 хувиар, зам тээврийн осол 19 хувиар буурч, осолд өртсөн хүүхэд нэг дахин өссөн үзүүлэлттэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *