Нийслэлийн хүүхэд, залуучууд, гэр бүлийн салбарт ажиллаж байгаа 152 хорооны нийгмийн ажилтан, дүүргүүдийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Залуучууд хөгжлийн газрын албан хаагчдад арга зүйн дэмжлэг үзүүлж эерэг хандлага төлөвшүүлэх ойлголт мэдлэг олгох зорилготой “Эерэг хандлага, ач холбогдол” сэдэвт лекцийг өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулсан.
Дүүргийн албан хаагчдаас 2018 оны сургалтын хэрэгцээний судалгаа авсаны үндсэн дээр тэдэнд хувь хүний хөгжлийн болон ажлын стрессыг нь тайлах, мэргэших чиглэлийн сургалтууд хэрэгцээтэй байгаад үндэслэн “Эерэг хандлага, ач холбогдол”, “Гэр бүл ба үнэ цэнэ” сэдвээр “Сэтгэлийн өнгө” сэтгэл зүйн төвийн захирал, сэтгэл зүйн ухааны доктор Г.Наранбаатар, “Цагийн менежмент” сэдвээр Герман Монголын хамтарсан AFA академийн үүсгэн байгуулагч ноён Аксел Фишер нараар хорооны нийгмийн ажилтан, дүүрэг, нийслэлийн нийт 300 албан хаагчдад лекц уншуулсан.
Мөн “Сэтгэлийн өнгө сэтгэл зүйн төв”-ийн зүгээс хүүхэд, гэр бүлд төрийн үйлчилгээг хүргэж байгаа албан хаагчдаас Сүхбаатар дүүргийн ГБХЗХэлтсийн сэтгэл зүйч Б.Батчимэгт 500 дах тайзны баяр арга хэмжээний урилга өгч урамшуулсан.
Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн салбарт 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар 190 албан хаагч ажиллаж байгаа бөгөөд үүний 45 хувь нь нэг хүртэл жилдээ ажиллаж байгаа албан хаагчид байна. Иймд цагийн менежмент сэдвээр тэдэнд мэдээлэл хүргэсэн нь ажлын үр дүнд нь эерэгээр нөлөөлөх мэдээлэл байлаа.
Нийгэмд эерэг хандлага түгээх, хүүхэд, гэр бүлд нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлдэг албан хаагчдын хувьд энэ удаагийн лекц сургалт нь шинэ мэдлэг мэдээлэл олж авсан, арга зүйд суралцсан үр дүнтэй үйл ажиллагаа болсон гэж нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.