Categories
мэдээ нийгэм

Гадаад паспортын үйлчилгээг зургаан дүүрэг, нийслэлийн үйлчилгээний дөрвөн төв рүү шилжүүлнэ гэв

Гадаад паспортын зурган илэрцүүд

Энэ сарын 9-ний өдрөөс эхлэн төвийн зургаан дүүргийн иргэний бүртгэл болон Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил гэсэн үйлчилгээний төвүүдэд гадаад паспортын бүх төрлийн үйлчилгээг үзүүлэх юм байна.

Сүүлийн гурван жилийн статистик мэдээнээс харахад хамгийн их ачаалалтай үйлчилгээ нь яаралтай буюу ажлын гурван хоногт багтаан гадаад паспортыг гаргадаг ажил байсан аж. Захиалга өгч буй иргэдийн 76.1 хувь нь яаралтай үйлчилгээ сонгодог байна. Зөвхөн 100 айлд байрлах паспортын төвд үзүүлдэг байсан яаралтай үйлчилгээг даваа гаригаас эхлэн дүүргүүд, үйлчилгээний төвүүдэд шилжүүлж байна. Ингэснээр бүртгэлийн байгууллагын ачаалал багасч, хүртээмж ихэснэ. Мөн иргэд харьяалал харгалзахгүйгээр дурын газар очиж, үйлчилгээ авч болно. Өөрөөр хэлбэл Сонгинохайрхан дүүргийн иргэн Сүхбаатар дүүрэгт гадаад паспортын захиалга өгч болох юм.

Нэг дүүрэгт хоёр цонх ажиллуулан гадаад паспортын үйлчилгээ үзүүлснээр ачаалал 10 хувиар буурна гэсэн тооцоог ОӨУБЕГ-аас хийжээ. Паспортын бэлдэц хангалттай байгаагаас гадна ажиллах хүчний зохион байгуулалтыг сайн хийсэн учраас энэ ажилд хүндрэл үүсэхгүй гэдгийг тэд хэлж байна.

Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга Д.Дэлгэрсайхан ” 2017 онд гадаад паспорт захиалах иргэдийн тоо 60 мянгаар нэмэгдсэн. Энэ жил ч нэмэгдэх нь тодорхой байна. Тиймээс бид ачааллыг бууруулах зорилгоор паспортын үйлчилгээг дүүргүүд рүү шилжүүллээ. Дүүрэг бүрт гадаад паспортын хоёр цонх ажиллуулна. Паспортаа дүүрэг харгалзахгүй захиалж болно. Паспорт сунгахгүй болсон нь олон улсад мөрдөгдөж буй стандарттай холбоотой. Хоёрдугаарт Монгол иргэд гадаадад хил гаалиар гарахад асуудал гаргахгүй үүднээс сунгалтыг зогсоосон. Цаашид бид паспортны чанарыг сайжруулахад улам анхаарна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *