Categories
мэдээ спорт

Монголчууд Азидаа “А”,”В” үнэлгээтэй болно

Азийн Хөлбөмбөгийн Холбооны дасгалжуулагчийн хамгийн өндөр зэрэглэл болох “А”, “В” ангиллын дасгалжуулагчийн сургалтууд зэрэг нээлтээ хийлээ.

Онолын хичээл нь Монголын хөл бөмбөгийн холбооны байранд, практик дасгалууд нь Төв цэнгэлдэх хүрээлэнд болж буй. Азийн хөл бөмбөгийн холбооны “В” ангиллын дасгалжуулагчийн сургалтыг Иордан улсын иргэн Азийн хөл бөмбөгийн холбооны сургагч багш Зиад Акоубе удирдан явуулж байна. Чансаагаараа “А” зэрэглэлийн дараа орох “В” ангиллын дасгалжуулагчийн сургалтад 14 дасгалжуулагч сурч байгаа. Сургалт өнөөдрөөс 04 сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *