Categories
мэдээ улс-төр

Шадар сайд Ө.Энхтүвшин Беларусийн Аж үйлдвэрийн сайдыг хүлээн уулзлаа

Шадар сайд Ө.Энхтүвшин Бүгд найрамдах Беларусь улсын Аж үйлдвэрийн сайд,Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын Беларусийн хэсгийн дарга В.М. Вовкийг хүлээн авч уулзлаа.

Монгол, Беларусь хоёр улс эдийн засаг, улс төрийн уламжлалт харилцаатай бөгөөд худалдаа, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, боловсрол гээд олон салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх ихээхэн нөөц боломж байгааг талууд харилцан илэрхийлэв. Беларусийн сайд В.М.Вовк “Манай улс Монгол Улсаас экологийн цэвэр бүтээгдэхүүн болох малын ноос, арьс худалдан авахыг сонирхдог. Беларусь улс дотооддоо үйлдвэрлэсэн техник, тоног төхөөрөмжөөр хөдөө аж ахуйн салбараа бүрэн хангаснаар жилд 5 тэрбум гаруй долларын бүтээгдэхүүнийг экспортолж байна. Тиймээс Монголын хөдөө аж ахуйн салбарт Беларусийн техник технологийг нэвтрүүлэх боломжтой” гэв.

Шадар сайд Ө.Энхтүвшин, Беларусийн Аж үйлдвэрийн сайд В.М.Вовк нар түүнчлэн Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газарт шаардлагатай байгаа техник хэрэгслийг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах боломжийн талаар санал солилцлоо гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Шадар сайд Ө.Энхтүвшин Беларусийн Аж үйлдвэрийн сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр (2018.03.28) Бүгд Найрамдах Беларусь улсын Аж үйлдвэрийн сайд, Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын Беларусийн хэсгийн дарга В.М. Вовкийг хүлээн авч уулзлаа.