Categories
мэдээ нийгэм

Үнэг одтой, шар морь өдөр

Аргын тооллын гуравдугаар сарын 27, Ангараг гариг. Билгийн тооллын 11. Үнэг одтой, шар морь өдөр. Өдрийн наран 6:43 цагт мандан, 19:11 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр ан гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *