Categories
гадаад мэдээ

Сахарын цөлийн элсэн шуурганаас болж Сочи хотноо шаргал өнгөтэй цас оржээ

snow

OХУ-ын Сочи хотноо шаргал өнгөтэй цас орсон талаар CNN агентлаг мэдээлжээ. Хойд Африкийн Сахарын цөлийн элсэн шуурганаас болж цасны цагаан өнгө ийнхүү хувирсан байна. Нийгмийн сүлжээний нэгэн хэрэглэгч “Бид өнөөдөр Марс гариг дээр цанаар гулгаж байна” гэж хошигнон бичжээ.

НАСА-гийн хиймэл дагуулын зураглалаар дамжуулан Грекээс Орос улсыг чиглэн хүчтэй элсэн шуурга замдаа гарсныг харж болох аж. Өнгөрсөн баасан гаригт Афины ажиглалтын төвөөс Сахараас гаралтай цөлийн элсний хамгийн том шилжилт Грек улсад очсон талаар мэдэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *