Казах түмний шинэ жилийн баяр “Наурыз”-ыг угтан Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Ахмадын хороо, Өлгий сумын ЗДТГ хамтран ахмадуудад өчигдөр хүндэтгэл үзүүлэн “наурыз көже”-гээр дайллаа.
Уг арга хэмжээнд аймгийн төвд амьдардаг, ямар нэгэн байгууллагад харьяалалгүй ахмадуудыг голдуу хамруулсан бөгөөд 600 гаруй хүн оролцлоо.
Хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан нар оролцон ахмадуудад мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэлээ.