Categories
мэдээ нийгэм

Монгол Улс ДНБ-ийхээ 4.6 хувийг боловсролын салбарт зарцуулдаг

боловсролын салбарт зурган илэрцүүд

Дэлхийн шилдэг 10 сургуулийн тогтолцооны долоо нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутагт байгаа боловч боловсролын салбарт илүү ихийг хийх хэрэгтэй байгааг Дэлхийн Банк онцлов.

Хятад, Вьетнам улсын сургуулиудын үзүүлэлт нэлээн ахисан ч дэлхийн бусад улс орнуудад чухал сургамж болох юм. Гэвч бүс нутгийн бусад хэсэгт нийт сурагчдын 60 хүртэл хувь нь тэднийг амжилтын замд хөтлөх ур чадварыг олгож чадахгүй, сургалт муутай сургуульд сурч байна хэмээн Дэлхийн банкны тайланд дурджээ.

Харин Монгол Улсын хувьд ДНБ-ийхээ 4.6 хувийг боловсролын салбарт зарцуулдаг нь бүс нутгийн бусад орнуудтай харьцуулбал харьцангуй өндөр үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч зардлын ихэнх нь хувьсах зардалд хуваарилагдан, сурлагын үзүүлэлтэд илүү их нөлөө үзүүлдэг сургалтын хэрэглэгдэхүүн зэрэгт оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ бүс нутагтаа доогуур байгаа юм. Монгол Улсын хувьд сурагчид олон улсын стандарт сорилуудад хамрагддаггүй тул тэдний сурлагын түвшинг бусад орнуудтай харьцуулахад хүндрэлтэй байна.

Судалгаанаас харахад боловсролын шилдэг тогтолцоо бүхий сургуулиуд нь сургуулийн дэд бүтэц болон багш нарт төсвийг үр ашигтай зарцуулдаг, багшлах сонирхлыг нь татахуйц байдлаар, шилдэг хүмүүсийг багшаар авч ажиллуулдаг, ангийн сурлагын амжилттай уялдуулж багш нарыг шагнаж урамшуулдаг цалингийн бүтэцтэй болох нь ажиглагджээ. Түүнчлэн бүсийн сургуулиуд ядуу эмзэг бүлгийн хүүхдүүдийг хамруулан сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, сурагчдын сурлагын үнэлгээг боловсролын бодлогодоо тусгаж ажилладаг байна.

Өнгөрсөн оны есдүгээр сард гаргасан Дэлхийн Банкны Дэлхийн Хөгжлийн Тайлан-2018: Боловсролын амлалтыг хэрэгжүүлэхэд суралцах нь тайланд тулгуурлаж, үүнтэй уялдуулан боловсруулсан бөгөөд суралцахгүйгээр туйлын ядуурлыг арилгаж, бүх нийтэд хамтын боломж, хөгжил цэцэглэлтийг авчрах боловсролын зорилгыг хэрэгжүүлж чадахгүйд хүрнэ гэдгийг тогтоожээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *