Улсын их дэлгүүрээс чанх урагш буюу Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 44 дүгээр байрны нэг давхарт зөвшөөрөлгүй, нийтийн эзэмшлийн газарт 60 м2 өргөтгөл барин пабын үйл ажиллагаа явуулж байсныг албадан нураасан байна.
Монгол Улсын дээд шүүхийн 2015 оны 24 дүгээр захирамж, дүүргийн Засаг даргын 2015 оны А/296 тоот захирамж , нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 608 дугаар шийдвэрийг үндэслэн Сүхбаатар дүүргийн Газрын алба, нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран тус барилгыг буулгав.