Өчигдрийн байдлаар Бээжингийн агаар бохирдол нэмэгдсэн талаар орон нутгийн хэвлэлүүд онцолжээ. БНХАУ-ын нийслэл Бээжин хотод агаарын чанар муу байгаагаас хоёр хоногийн “Шар түгшүүр” зарлаад байна.
Цаг агаар дулаарахтай зэрэгцээд агаарын солилцоо багассан нь агаарын чанарт сөргөөр нөлөөлжээ. 2017 онд Бээжинд агаарын бохирдлын дундаж хэмжээ 58 микрограмм, метр куб байсан байна. Энэ нь өмнөх оноос 20.6 хувиар бага дүн болжээ. Иймд БНХАУ агаарын бохирдолтой үргэлжлүүлэн тэмцэнэ гэдгээ дахин мэдэгдсэн юм. Хятадын томоохон хотуудын агаар дахь PM10 тоосонцрын агууламж жилийн дүнгээр дунджаар 22.7 хувиар буурсан байна. Түүнчлэн 200 мянга гаруй нүүрсний станцыг хааж, 20 сая гаруй автомашины хөдөлгөөнд хязгаарлалт хийжээ.