Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 31, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ гуравдугаар сарын 1-4-нд Бишкект болно.
Манай улсаас Бишкекийн дэвжээнд гавьяат тамирчин Г.Мандахнаран, О.Насанбурмаа, Э.Ням-Очир, П.Орхон тэргүүтэй бүтэн багаараа оролцоно. Монголын багийн түрүүч буюу эмэгтэй бөхчүүд өнөөдөр эх орноосоо мордлоо. Харин эрэгтэй бөхчүүд пүрэв гарагт Киргизийн нийслэлийг зорино.
Ази тивийн АШТ-д эрэгтэйчүүдийн 57 кг-д Ц.Цогбадрах, 61 кг-д Ц.Чинзориг, 65 кг-д Э.Ням-Очир, 70 кг-д Б.Бямбадорж, 74 кг-д Г.Мандахнаран, 79 кг-д Г.Төрболд, 86 кг-д О.Үйтүмэн, 92 кг-д Л.Төртогтох, 97 кг-д Б.Одсүрэн, 125 кг-д Н.Золбоо нар хүчээ сорих бол эмэгтэйчүүдийн 48 кг-д Э.Нарангэрэл, 53 кг-д Э.Сумъяа, 55 кг-д Э.Даваачимэг, 57 кг-д А.Батцэцэг, 59 кг-д Б.Шоовдор, 62 кг-д П.Орхон, 65 кг-д Э.Цэвэгмид, 68 кг-д Ш.Түмэнцэцэг, 72 кг-д О.Насанбурмаа, 76 кг-д А.Чанцалнямаа нарын бөхчүүд барилдах юм.