Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Хар баатар”-ын эрэл ба “Цагаан баатар”-ын үхэл” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Улаанбаатар хотын захирагч С.Батболдтой энэ онд нийслэлд хийх бүтээн байгуулалтын талаар ярилцсаныг тэргүүн нүүрнээс үзээрэй.

УИХ-ын гишүүн А.Ундраатай хийсэн ярилцлагыг нэгдүгээр нүүрнээс уншаарай. Тэрээр “Шинжлэх ухаан, технологи, инженерийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудыг дэмжинэ” гэжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Хар баатрын эрэл ба Цагаан баатрын үхэл” нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

“ЛендМН” хувьцааны талаар “АНД глобал” компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал, “ЛэндМН” хувьцааны төслийн удирдагч В.Баярсайханаас тодруулсныг эдийн засаг нүүрнээс хүлээн аваарай.

“Ерөнхийлөгч болон түүний Тамгын газрын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ”, “Хан-Уул дүүргийн 160 мянган иргэний эрхэнд халдаж байна гэв” зэрэг мэдээ мэдээллийг улс төрийн тавдугаар нүүрнээс харах боломжтой.

“Вашингтон хотноо Олон улсын Монгол судлалын бага хурал хуралдав” сурвалжилгыг зургаадугаар нүүрнээс үзээрэй.

“Иргэд цахим хаягийнхаа нууц үгэнд үсэг тоо оруулж, нягтлан шалгаж байхыг санууллаа” сурвалжилгыг цаг үе нүүрнээс уншаарай.

Багш нүүрэнд Ардын боловсролын тэргүүний ажилтан, Монгол хэл-Уран зохиолын ахмад багш Б.Нинатай уригдан оржээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *