Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгчийн тамгын газрын цахим хуудас шинэчлэгдлээ

Зураг

Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэдэг цахим хуудас шинэчлэгдлээ.

Энэ хуудас руу иргэд www.ерөнхийлөгч.мон, www.president.mn гэсэн хоёр холбоосоор хандаж болох юм. Цахим хуудас шинэчлэгдсэнээр иргэд Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлт, өргөдөл гомдол, талархал зэргийг бичиж, энэ нь шууд захидал, өргөдлийн асуудал хариуцсан референтэд хүргэгдэх юм. Иргэн та бүртгүүлэх хэсэгт хандаж өөрийн нэр, регистрийн дугаар зэрэг хувийн мэдээллээ тодорхой бичиж оруулснаар мэдээлэл нь Иргэний бүртгэл мэдээллийн төвд байгаа хувийн мэдээлэлтэй тань тулгагдан баталгаажиж, санал хүсэлтээ илэрхийлэх боломжтой.

Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын үйл ажиллагаатай холбоотой, цаашдын бодлого шийдвэрт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор албан ёсоор “санал асуулга” буланг тодорхой сэдвийн хүрээнд явуулж, иргэдийн өгсөн санал асуулгын дүнг нийтэд ил харагдахаар байршуулсан байна. Цахим хуудасны Иргэний танхим цэснээс олон нийтийг хамарсан үйл ажиллагааны төлөвлөгөөг хүлээн авахаас гадна бусад хэсгээс Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж, хориг, Ерөнхийлөгч, түүний үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн мэдээ, мэдээллийг хүлээн авахаар шинэчилжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *