Categories
гадаад мэдээ

Осака хотод “Их-20” дээд хэмжээний уулзалт болно

Японы Засгийн газар ирэх онд “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтыг баруун нутгийн Осака хотдоо зохион байгуулахаар болсон тухай тус улсын “Киодо” агентлаг мэдээллээ. Япон улс “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтыг анх удаагаа зохион байгуулах гэж буй нь энэ юм.

Гадаадын удирдагчдыг байрлуулах газар, аюулгүй байдал зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзсэний үндсэн дээр уг уулзалтыг Осака хотдоо ирэх оны зургаадугаар сарын сүүлчээс долоодугаар сарын эхэн үеийн хооронд зохион байгуулах шийдвэрийг Японы Засгийн газар гаргасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *