Монголын цэнгээнт бүжгийн “Хатан хаан” цол хүртэж байсан Батсүхийн Эрдэнэтуяа Америкийн жүжигчин Стивен Сигалын гурав дахь эхнэр билээ. Стивен Сигал 2001 онд Монголд ирж, Чингис хааны тухай кино хийнэ, хатны дүрийн жүжигчин сонгон шалгаруулахдаа ирээдүйн эхнэрээ шалгаруулсан байдаг. Б.Эрдэнэтуяа таван жил хувийн туслахаар нь ажилласны эцэст түүний эхнэр болсон. Тэд энэ жил Монголд ирж, цагаан сараа тэмдэглэжээ.
Стивен Сигал манай уламжлалт баярыг хүндэтгэн монгол дахь гэртээ морин хуурч, уртын дуучин урин залж, “Тунгалаг тамир” хэмээх уртын дуугаар шороон нохой жилийнхээ шинийн нэгний өглөө сонсохыг хүссэн байна. Сонирхуулахад, түүний гэргий Б.Эрдэнэтуяа эгэл даруу амьдралыг эрхэмлэдэг нэгэн бөгөөд фэйсбүүк хуудастаа нийтэлсэн шүлгүүд нь уран яруу гэхээс илүү амьдралын үнэн, утга учрыг ойлгосон, залууст сургамжтай ухаалаг гэгээлэг үгсээр дүүрэн байдаг билээ.