Тахиа жилийн отгон арилжаагаар I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 303,643 ширхэг хувьцаа арилжсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.
Мөн өдрийн арилжаагаар 6 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байв.
Үүнээс “Ремикон” /RMC/+11.08 хувиар “Түшиг Уул” /TUS+6.61 хувиар буюу хамгийн өндөр өсөлт үзүүлсэн бол “Материалимпекс” MIE-10.10 хувь, “Дархан Нэхий” /NEH-6.52 хувиар буюу хамгийн их уналттай байв.
Ингэснээр “MSE ALL” индекс 1,195.90 нэгж болж 0.20 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,5 их наяд төгрөгтэй тэнцжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_history/2018-02-15 энд дарж үзнэ үү.