ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн түүх. ЗХУ-ыг тараах ЗХУКН-ын М.Горбачевийн шийдвэрээс үүдэлтэй гэнэ. ЗХУ-ын анхны бөгөөд сүүлчийн Ерөнхийлөгч 1945 оны дайнаар эзэлсэн 15 бүгд найрамдах улсаа чөлөөлөхөөр тохиролцож, ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг 1991 оны зургадугаар сарын 16-нд явуулжээ. Тус сонгуульд ардчилал, хүний эрхийг дээдлэгч Б.Ельцин ялсан коммунистуудын тэсвэрийг барж, хязгааргүй айдаст автуулжээ. 1991 оны наймдугаар сард ОХУ-ын дэд Ерөнхийлөгч Янаев тэргүүтэй коммунистууд төрийн эргэлт хийв. Төрийн тэргүүнээ гэрийн хорионд оруулж, “өвчтэй” хэмээн зарласан байна. Түүгээрч зогсохгүй улсынхаа нутаг дэвсгэрт онц байдал зарлаж, том хотууд руу танк оруулсан гэдэг. Харин Москвад Б.Ельцин, Ленинградад А.Собчак танкуудыг эсэргүүцсэнээр төрийн эргэлт зохион байгуулагчид ялагдал хүлээв.
Энэ үйл явдлаар Оросууд өөрийн гэсэн Ерөнхийлөгчтэй болсоноо мэдээд зогсохгүй оросуудад ямар чухал үүрэгтэй ойлгожээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 1991, 1996, 2000, 2004, 2008, 2012 онуудад болсон. Эхний Ерөнхийлөгчийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаа таван жил, харин 1996-2012 онд дөрвөн жил түүнээс хойш зургаан жилийн хугацаатай болов. Өнгөрсөн жилүүдэд болсон ОХУ-ын зургаан удаагийн сонгуулийн хоёрт нь Б.Ельцин, гуравт нь В.Путин, нэгт нь Д.Медведев нар ялалт байгуулжээ. Тэд нэг намынх юм.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн анхны сонгууль
1991 оны зургадугаар сарын 12 өдөр
- Бакатин Вадим Викторович
- Ельцин Борис Николаевич
- Жириновский Владимир Вольфович
- Макашов Альберт Михайлович
- Рыжков Николай Иванович
- Тулеев Амангельды Молдагазыевич нар өрсөлдөж Б.Ельцин ялав.
1996 оны зургадугаар сарын 16-наас долдугаар сарын 3-ны өдөр
- Брынцалов Владимир Алексеевич
- Власов Юрий Петрович
- Горбачёв Михаил Сергеевич
- Ельцин Борис Николаевич
- Жириновский Владимир Вольфович
- Зюганов Геннадий Андреевич
- Лебедь Александр Иванович
- Федоров Святослав Николаевич
- Шаккум Мартин Люцианович
- Явлинский Григорий Алексеевич эхний шатанд хэнч олонхий санал аваагүй тул Б.Ельцин, А.Зюганов нар үлдэж Б.Ельцин ялжээ.
2000 оны гуравдугаар сарын 26
- Говорухин Станислав Сергеевич
- Джабраилов Умар Алиевич
- Жириновский Владимир Вольфович
- Зюганов Геннадий Андреевич
- Памфилова Элла Александровна
- Подберезкин Алексей Иванович
- Путин Владимир Владимирович
- Скуратов Юрий Ильич
- Титов Константин Алексеевич
- Тулеев Амангельды Молдагазыевич
- Явлинский Григорий Алексеевич нар өрсөлдөж В.Путин ялав
2004 оны гуравдугаар сарын 14-ны өдөр
- Глазьев Сергей Юрьевич
- Малышкин Олег Александрович
- Миронов Сергей Михайлович
- Путин Владимир Владимирович
- Хакамада Ирина Муцуовна
- Харитонов Николай Михайлович нар өрсөлдөж В.Путин ялав
2008 оны гуравдугаар сарын 2-ны өдөр
- Богданов Андрей Владимирович
- Жириновский Владимир Вольфович
- Зюганов Геннадий Андреевич
- Медведев Дмитрий Анатольевич нар өрсөлдөж В.Путин ялав
2012 оны гуравдугаар сарын 2-ны өдөр
- Жириновский Владимир Вольфович
- Зюганов Геннадий Андреевич
- Миронов Сергей Михайлович
- Прохоров Михаил Дмитриевич
- Путин Владимир Владимирович нар өрсөлдөж В.Путин ялав
Х.Баттөгс