Categories
мэдээ спорт

Бүх оддын долоо хоног хөшгөө татлаа

2018 all star los angelos saturday night зурган илэрцүүд

Уржигдар Америкийн сагсанбөмбөгийн бүх оддын долоо хоногийн хүрээнд залуу оддын тоглолт болсон. Тус тоглолтод NBA-гийн гадаад тоглогчид Дэлхийг төлөөлөн Америкийн залуу тоглогчидтой тулсан юм. Дэлхийн багийг Жол Эмбийд тэргүүлэн тоглосон ч бүх оддын тоглолтод оролцох байсан учир түүнийг цөөхөн минут тоглуулав. Харин Америкийн багийг Жэйлон Браун тэргүүлэн 35 оноо, 10 самбараас бөмбөг авалт хийлээ. Залуу оддын тоглолтын шилдэг тоглогчоор Дэлхийн багийн Богдан Богданович тодорсон юм. Тэрээр долоон удаа гурваас хийж 26 оноо авсан. Харин түүнд Бадди Хийлд 29 оноогоор туслав. Ийнхүү Дэлхийн баг 155-124-ийн харьцаатай Америкийн багийг хожсон юм.

Харин Бямба гарагийн тэмцээн манай цагаар өчигдөр өглөө боллоо. Тус тэмцээн уламжлал ёсоор слэм данк, гурвын зайн шидэлт, ур чадварын тэмцээнүүдээр үргэлжилсэн юм.

Тако Бэлл ур чадварын тэмцээнээр Бямба гарагийн бүх оддын үдэш эхэллээ. Тус тэмцээн хоёр дахь жилдээ том тоглогчид болон хамгаалагчдын дунд болов. Тус тэмцээнд орсон том тоглогчдын дурьдвал Ал Хорфорд, Жол Эмбийд, Лаури Маракннан, Андрэ Драммонд нар юм. Тэдний дундаас Чикаго Буллзын шинэ цэрэг Лаури Марканнан ур чадвараараа шилдэг нь байж финалд үлдэв. Харин жижиг тоглогчдоос Брүүклин Нэтсийн холбогч Спинсэр Динвайд тэргүүлж түүний ард Люу Виллиамс, Донавон Мичэль, Жамал Мурри нар удаалан тэмцээнээс хасагдлаа.

Эцсийн шалгаруулалтанд Спинсэр Динвайд, Лаури Маркананыг илүүрхэж ур чадварын тэмцээний цомыг өргөсөн юм.

Үүний дараа шоу гурвын зайн тэмцээнээр үргэлжлэв. Тус тэмцээнд Клэй Томпсон, Дэвин Бүүкэр, Кайл Лаури, Эрик Гордон, Пол Жорж, Брэдли Бийл, Вэйн Элингтон, Тобиас Харрис нар оролцлоо. Финикс Сансын тоглогч Дэвин Бүүкэр эцсийн шатанд Алтан мужын дайчин Клэй Томпсонтой тулж 30 шидэлтийнхээ 20-ыг нь байндаа тусгав. Ийнхүү Клэй Томпсоны бүх цаг үеийн 25 онооны рекордыг 28 болгож шиэчилсэн юм. Дэвин Бүүкэр Гурвын зайн шидэлтийн хуучин аваргыг рекордтой нь буулган авч цомын эзнээр шалгарлаа.

Бямба гарагийн бүх оддын тэмцээний оргил нь Слэм данкын тэмцээн байдаг. Дэннис Смит Жр, Донавон Мичель, Виктор Оладипо, Лэрри Нанс Жр нар өөрсдийн шилдэг тохолтуудаа үзүүлэх юм. Тэр ч утгаараа тохолтын тэмцээн үнэхээр гайхалтай байлаа. Уламжлал ёсоор дөрвөн оролцогч өөрсдийн хоёр үзүүлбэрийг толилуулав. Финалын шатанд Лэрри Нанс Жр, Донавон Мичель нар үлдэж Юта Жаззын шинэ цэрэг Донавон Мичель хүчтэй томхавк данкаар тохолтын тэмцээний цомыг хүртлээ.

Өнөө өглөө жинхэнэ бүх оддын шоу үүдээ нээв. Энэхүү шоунд өнөө цаг үеийн өнгийг тодорхойлж буй шилдэг тамирчид хуран цугласан байлаа.

Лэброн Жэймс, Кэвин Дурант, Гианнис Антэтокумпо зэрэг шилдэг тамирчдын эзэрхийлсэн тоглолт энэ үдшийн гол үзүүлбэр юм. Тоглолтын эхнээс гурвын зайн шидэлт тоглолтод зонхилж байв. Ялангуяа Жэймс Хардэн, Чеф Карри нар эхний хагаст тус бүр долоон шидэлт шийд рүү нүүлгэж нийлээд ердөө хоёрыг л хийв. Харин Лэброн Жэймс багаа тэргүүлэн гайхалтай тоглов. Тэрээр энэхүү тоглолтод хожхыг хүссэн нэгэн нь байсан бөгөөд хамгийн шилдэг гэсэн тоглогчдыг нь авсан юм. гэвч Лэброны багаас Дэмаркуз Казинс, Жон Вол, Кирстапс Порзингиз нар бэртлийн улмаас оролцоогүй юм.

Энэхүү тоглолтын турш хоёр багийн тамирчдын нөхөрсөг өрсөлдөөн ширүүсч эцэс сүүлд нь 148-145-ын харьцаатай Лэброны баг яллаа. Тус тоглолтод довтолгоо зонхилж 17 тоглогч хоёр оронтой тоонд оноогоо хүргэв. Лэброн Жэймс 29 оноо, 10 самбараас бөмбөг авалт, 8 оновчтой дамжуулалт өгч гурав дахь удаагаа бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан юм.


Тоглогчдын статистик үзүүлэлт

Team LeBron-

L. James (CLE)- 29 pts, 10 reb, 8 ast

K. Durant (GSW)- 19 pts, 6 reb, 5 ast, 3 stl

P. George (OKC)- 16 pts, 5 reb, 4 ast

K. Irving (BOS)- 13 pts, 7 reb, 9 ast

R. Westbrook (OKC)- 11 pts, 8 reb, 8 ast

Team Stephen-

D. DeRozan (TOR)- 21 pts, 6 reb

D. Lillard (POR)- 21 pts

J. Embiid (PHI)- 19 pts, 8 reb

K. Towns (MIN)- 17 pts, 10 reb

Б.АМАРТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *