Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Чансааг тэргүүлэгч улсын харцага Б.Бат-Өлзий сар шинийн барилдаанд анх удаагаа түрүүллээ

Image result for улсын харцага Б.Бат-Өлзий17 дугаар жарны Тийн унжлагат хэмээх шороон нохой жилд зориулсан хүчит бөхийн барилдаан амжилттай болж өндөрллөө. Тухайн жилийн өнгийг тодорхойлдог, хамгийн чансаа өндөртэй барилдаануудын нэг гэгддэг уг барилдаанд хүчит 256 бөх зодоглосноос Монгол Улсын аварга Ч.Санбаадамба, арслан П.Бүрэнтөгс, арслан Ц.Содномдорж, харцага Б.Бат-Өлзий нар их шөвөгт шалгарч үлдсэн юм. Их шөвөгт улсын аварга Ч.Санжаадамба арслан П.Бүрэнтөгсийг амлаж танхим өгсөн бол тунасан арслан, харцага хоёрын барилдаан үзэгчдийг шуугиулсан барилдаан болж, улсын харцага Б.Бат-Өлзий давхар шуудагны барьцнаас шахаж, татаад давлаа.

Image result for бүрэнтөгсИйнхүү өнөө жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий урамтай сайхан барилдаж түрүүлэв. Харин Увс аймгийн Давст сумын харьяат улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс үзүүрлэлээ.

Түрүүлсэн улсын харцага Б.Бат-Өлзий хоёрын даваанд аймгийн арслан Балдоржийг, гурвын даваанд аймгийн арслан Мөнхбатыг, дөрвийн даваанд улсын харцага О.Хангайг, тавын даваанд аймгийн заан Түмэндэмбэрэлийг, зургаагийн даваанд улсын харцага Т.Баасанхүүг, долоогийн даваанд улсын арслан Ц.Содномдоржийг тус тус өвдөг шороодуулан түрүүллээ.

Наадмаас дутахгүй чансаа өндөртэй болдог уг барилдаан 1963 оноос тасралтгүй зохиогдож байгааа бөгөөд анх 64 бөх барилддаг байсан бол 1971 оноос 128 бөх 1991 оноос 256 бөх барилддаг уламжлал тогтоод байна.

Өнгөрсөн жил болсон уг барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, тухайн үед аймгийн арслан байсан одоогийн улсын харцага О.Хангай үзүүрлэж байсан. Түүний хувьд улсын цолгүй байхдаа түрүүлсэн анхны бөх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *