Categories
мэдээ нийгэм

МҮЭХ “Хөдөлмөрийн хүний төлөө” шагналыг гардууллаа

Зураг

Монголын үйлдвэрчний эвлэлийн сонгуульт болон эрхэлсэн ажилдаа амжилт гарган, олон түмний талархал хүлээсэн хүмүүсийг өнөөдөр МҮЭХ-ны “Хөдөлмөрийн хүний төлөө” шагналаар шагналаа.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, “Монгол Улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ой, Үндэсний төв байгуулагдсаны 90 жилийн ой, Ээлжит XXII Их хурал хуралдсан гээд түүхэн үйл явдлаар арвин баялаг жил болж өнгөрч байна. Энэ удаагийн “Хөдөлмөрийн хүний төлөө” шагналын эзэд бол МҮЭХ-ны шинэ зууны анхны шагналтнууд гэдгээрээ онцлогтой юм” хэмээв.

Цалин цагаан мөнгөөр урласан “Хөдөлмөрийн хүний төлөө” шагналыг 10 хүн гардсан юм. Тус шагналыг УБТЗ-ын Вагон ашиглалтын депогийн ҮЭ-ийн хорооны дарга, Төмөр замчдын ҮЭ-ийн холбооны тэргүүлэгч, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Х.Ганболд, Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, Хөвсгөл аймгийн ҮЭ-ийн холбооны ахмад ажилтан Р.Чимэдбазар, Төв аймгийн ҮЭ-ийн холбооны зохион байгуулагч, багш арга зүйч Ж.Энхээ, Дархан-Уул аймгийн Нефть хангамжийн газрын ҮЭ-ийн хорооны дарга, багш арга зүйч, аймгийн ҮЭ-ийн холбооны Хяналтын зөвлөлийн гишүүн Ц.Рэнцэндаш, “Шарын гол” ХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга, ЭХГУУҮЭ-ийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Жамъянжав, “Петровис” ХХК-ийн ШТС-ын эрхлэгч, ҮЭ-ийн хорооны дарга, ТХГТ-ны ажилтны ҮЭ-ийн холбооны тэргүүлэгч Д.Цоож, Нэгдмэл ҮЭ-ийн холбооны ахлах зохион байгуулагч Ж.Долгорсүрэн, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ҮЭ-ийн холбооны дарга Н.Балжинням, “Байгууламж-Од” ХХК-ийн борлуулалтын менежер, ҮЭ-ийн хорооны дарга Б.Цэрэндулам нар хүртэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *