Categories
мэдээ спорт

Э.Бэхбаяр, Т.Тулга нар алтан медалийн төлөө барилдана

Бөхийн чөлөөт барилдааны “А” зэрэглэлийн “Тахтийн цом” олон улсын тэмцээн энэ өдрүүдэд үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57 кг-д зодоглосон гавьяат тамирчин Э.Бэхбаяр амжилттай барилдаж шигшээд шалгарлаа.

Э.Бэхбаяр эхний даваанд Армений Михран Жабуряныг удаах тойрогт Ираны Хамид Халилиг тус бүр ялж аваргын төлөө барилдахаар болсон юм.

Мөн эрэгтэйчүүдийн 65 кг-д залуу тамирчин олон улсын хэмжээний мастер Т.Тулга аваргын төлөө барилдахаар шалгарсан. Тэрээр Украины Василий Шуптар, Болгарын Филипп Новачков, Гүржийн Шота Партенадзег тус тус бүр ялж Ираны тамирчинтай аваргын төлөө барилдахаар шалгарчээ.

Үүнээс гадна 92 кг-д хүч үзсэн ОУХМ Ө.Батзул Гүржийн Луза Церцвадзе, эзэн орны Амир Арсалан Татариг ялсан ч хагас шигшээд Ираны Араш Мохебид ялагдснаар хүрэл медалийн барилдах болжээ.

Мөн 125 кг-д спортын мастер М.Лхагвагэрэл Туркийн Октай Гунгорыг оноогоор цэвэр ялсан ч шөвгийн наймд Ираны Жафар Натерид ялагдсан. Түүний өрсөлдөгч нь шигшээд шалгарснаар дагаж барилдахаар болжээ. Тэмцээний медалийн төлөөх барилдаанууд Улаанбаатарын цагаар 17:00 цагаас үргэлжилэх юм.

О.ДАШНЯМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *