Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн нэр барин ахмад настныг залилжээ

Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан ууц, идээ будааны хулгай, залилангийн хэрэг ихсэх хандлагатай байгааг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч М.Мөнхшүр мэдээлж байна.

Сүүлийн хэд хоногт 65-72 орчим насны ахмадуудаас “Хүү чинь эрүүлжүүлэхэд хоносон байна. Намайг мөнгө аваад ир гэлээ”, “Багц бэлэг худалдаж авах уу” гэх зэргээр залилан мэхэлсэн хэргүүд цагдаагийн байгууллагад хэд хэд бүртгэгджээ.

Сүхбаатар дүүргийн X хороонд 72 настай эмэгтэйг үл таних 30 настай эрэгтэй цагдаагийн алба хаагчийн нэрийг барьж “Танай хүү эрүүлжүүлэхэд орсон. Та 50.000 төгрөг өг” гэж залилсан байна. Залилагч этгээдүүд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчдын нас болон амьдралын боломж нөхцлийг судалдаг байж болзошгүй гэлээ.

Хөдөө орон нутгаас нийслэл рүү чиглэсэн хөл хөдөлгөөн ихсэж, томоохон худалдааны төвүүдэд халаасны хулгайн гэмт хэргийн гарах нь нэмэгджээ. Иргэдийг орой үдшийн цагаар зодож, дээрэмдэх хэрэг гарсаар байна. Хулгайд эд зүйлээ алдаж, дээрэмдүүлсэн иргэдийн дийлэнх нь сар шинийнхээ бэлтгэлийг хангахаар хамаг мөнгөө аваад явж байгаад ийн хулгайч, дээрэмчдийн өгөөш болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *