Categories
мэдээ нийгэм

АТГ-д зургаан албан тушаалтан хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ зөрчилтэй ирүүлжээ

АТГ зурган илэрцүүд

Авлигатай тэмцэх газар 2018 оны нэгдүгээр сард 18001969 дугаарын утсаар 219 өргөдөл, гомдол хүлээн авчээ. Албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 54 гомдлыг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс зөрчил гаргасан зургаан албан тушаалтанд хариуцлага тооцжээ. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 1117 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шийдвэрлэсэн байна. Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ зургаан албан тушаалтан зөрчилтэй ирүүлжээ. Үүнд:

-Эрчим хүчний яамны ахлах мэргэжилтэн

-Зам тээврийн хөгжлийн яамны хоёр газрын дарга

-Зам тээврийн хөгжлийн яамны хэлтсийн дарга

-Нийслэлийн засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүд байжээ. Эдгээр албан тушаалтнууд хуульд заасны дагуу ажлаас халах, цалин хасах гэх мэт хариуцлага ногдуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаад байгаа аж.

Хуульд заасан харьяаллын 254 холбогдогчтой 219 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. АТГ-ын мөрдөн шалгах ажлын ачаалал 3,7-8,3 дахин нэмэгджээ. 2018 он гарсаар 14 хэргийг шүүхэд хүргүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн. Үүнд: Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Батсуурь нарт холбогдох хэрэг, Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Э.Пүрэвжавт холбогдох хэрэг, Хан-Уул дүүргийн татварын байцаагч Н.Пүрэвдорж нарт холбогдох хэрэг, Баянгол дүүргийн татварын байцаагч А.Энхтүвшин нарт холбогдох хэрэг, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, хурандаа Б.Батсайханд холбогдох хэрэг, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын зөвлөхөөр ажиллаж байсан А.Цолмон нарт холбогдох хэргүүд юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *