Categories
мэдээ нийгэм

Монгол, хятадын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн анхдугаар хурал бээжин хотноо болов

Монгол, Хятадын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн анхдугаар
хурал 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Бээжин хотноо болов. Зөвлөлийн
анхдугаар хурлыг Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн
бичгийн дарга Д.Даваасүрэн, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Кун Шюаньёу
нар даргалж, монголын талаас Монгол Улсын Гадаад харилцааны яам,
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Байгаль орчин, аялал
жуулчлалын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Засаг
даргын тамгын газар, Биеийн тамир, спортын газар, Монголын Залуучуудын
холбоо, МОНЦАМЭ агентлаг, Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз,
хятадын талаас БНХАУ-ын Гадаад хэргийн яам, Боловсролын яам, Соёлын яам,
Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн хороо, Хэвлэл мэдээлэл, радио, кино,
телевизийн Ерөнхий газар, Биеийн тамирын Ерөнхий газар, Аялал жуулчлалын
газар, Төрийн зөвлөлийн харьяа Хэвлэл мэдээллийн алба, Хятадын Ардын
гадаад орнуудтай найрамдлаар харилцах нийгэмлэг, Бүх Хятадын Залуучуудын
нэгдсэн холбоо, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар зэрэг байгууллагын нийт 40
гаруй төлөөлөгчид оролцов. Талууд боловсрол, соёл, эрүүл мэнд, хэвлэл
мэдээлэл, кино, телевиз, биеийн тамир, спорт, аялал жуулчлал, найрсаг
солилцоо, хүүхэд залуучууд, орон нутгийн солилцоо зэрэг хүмүүнлэгийн 9
салбарын хамтын ажиллагааны асуудлаар өргөн хүрээнд санал солилцож, нийт
44 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр тохиролцов. Талууд харилцан
тохиролцсон асуудлаар хурлын протокол байгуулав. Монгол, Хятадын
хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн анхдугаар хурал нь 2017 оны 5
дугаар сард байгуулсан “Монгол, Хятадын хүмүүнлэгийн солилцооны
хамтарсан зөвлөл байгуулах тухай, Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын
Засгийн газар, хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг”-ийн дагуу
хэрэгжиж буй арга хэмжээ бөгөөд Зөвлөлийн хоёр дахь удаагийн хурал 2019
онд Улаанбаатар хотод болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *