Categories
мэдээ спорт

Японы мэргэжлийн сумогийн тойм

Зураг

Токио хотноо болж байгаа мэргэжлийн сумо бөхийн нэгдүгээр сарын тэмцээн буюу Хацү башёгийн 7 дахь өдрийн барилдаанд 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, Точиношинг давснаар 7 даваатай боллоо.

Хацү башёг Ёкозүна Какүрюү, Сэкивакэ Митакүэми нар долоон даваатай тэргүүлж явна. Башёг тэргүүлэгчдийн араас Озэки Гоэйдо болон Точиношин нарын гурван бөх 6 даваа, нэг унаатай нэхэж байгаа.Энэ өдөр Гоэйдо, Комүсүби Такакейшёогоор зургаа дахь даваагаа авсан.

Монгол бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноров, Озэки Такаясүг давж, гурван даваатай болсон бол Сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил Хокүтофүжид ялагдаж, 2 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж байна. Мөн Араваши Э.Дөлгөөн Чиёотайрюүг давж 4 дэх даваагаа авлаа.

Их аварга Хакүхо М.Даваажаргал, Кисэносато болон Озэки цол хүртэж явсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын хүчтэнүүд бэртлийн улмаас Хацү башёгийн дундаас орхиж гараад байгаа билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *