Categories
мэдээ нийгэм

Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн “Томуугийн үеийн эмнэлгийн тусламжийн бэлэн байдал”-тай танилцлаа

Эрүүл мэндийн сайдын 2018
оны 01 дүгээр сарын 05-ны өдөр баталсан “Томуугийн үеийн эмнэлгийн
тусламжийн бэлэн байдал”-д хяналт хийх хуваарийн дагуу өнөөдөр Эрүүл
мэндийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын
мэргэжилтэн Д.Баясгалангаар ахлуулсан баг нийслэлийн алслагдсан Налайх
дүүргийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээтэй танилцлаа. Тус
дүүрэг нь 36000 суурин хүн ам болон 5000 хөдөлгөөнт хүн амд эмнэлгийн
тусламж үйлчилгээг үзүүлж байна. Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв нь
Эрүүл мэндийн сайдын “Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, хянах ажлыг
эрчимжүүлэх тухай” албан даалгавар, Нийслэлийн Засаг даргын захирамжийг
хэрэгжүүлэх зорилгоор “Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх
бэлэн байдлыг хангах, дэгдэлтийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны
төлөвлөгөө гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Налайх дүүргийн эрүүл мэндийн төв нь хүүхдийн 50 ортой ба 2018 оны
01 дүгээр сарын 19-ны өдрийн байдлаар 44 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Хүүхдийн тасгийн хүлээн авах, эрчимт эмчилгээ, хэвтэн эмчлүүлэгчдийн
хэсгүүдэд агаар шүүгч байршуулж хэвтэн эмчлүүлэгчдийн агаарын орчинг
сайжруулсан байна.

Бага насны хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэрийн
эргэлтийг сайжруулсан мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын
өвлийн амралт эхэлсэнтэй холбоотойгоор амбулаторийн үзлэг хэвийн түвшинд
байна.

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх сурталчилгааны ажлыг
“Налайх ЭМТ” фейсбүүк хаяг, орон нутгийн телевизээр 7 хоног бүр цахим
хэлбэрээр, үйлчлүүлэгчдийг гарын авлага, сурталчилгааны материалаар
ханган ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *