Categories
мэдээ спорт

Хацү Башёг Какүрюү Их аварга М.Ананд тэргүүтэй дөрвөн бөх тэргүүлж байна

Какүрюү Их аварга М зурган илэрцүүд

Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башё буюу нэгдүгээр сарын тэмцээний зургаа дахь өдрийн барилдааны дараах байдлаар 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд тэргүүтэй 4 бөх нэг ч унаагүй башёг тэргүүлж байна.

Хацү башёд Их аваргуудаас ганцаараа үлдсэн Какүрюү М.Ананд өнөөдөр Котошёогикүтэй ширүүхэн барилдсаны эцэст ёрикири мэхээр дэвжээнээс гаргаж өрсөлдөгчөө яллаа.

Энэ өдөр, башёгийн эхний 5 өдрийн дараа дөрөв унаад байсан Кисеносато өнжих шийдвэр гаргалаа. Кисеносато, Их аварга цол хүртээд ганцхан башёд бүтэн барилдсан бөгөөд 5 башё өнжсөн түүнийг Ёкозүнагийн зөвлөл, зодог тайлах эсэхийг нь авч хэлэлцэхэд хүрээд байгаа юм.

Өнөөдөр Озэки цолтой хоёр бөх өвдөг шороодож 4 даваа, 2 унаатайгаар башёг үргэлжлүүлж байна. Озэки Гойэдо өнөөдөр хоёр аваргыг дараалан давсан Ёшиказед унасан бол, Такаясү Оношод ойчлоо. Ахмад бөх Ёшиказе Хацү башёд “Аварга, арслангуудын эрлэг” болсон бөхөөр тодроод байна.

Таван даваатай башёг тэргүүлж яваа Митакеуми өнөөдөр Хокүтофүжиг давж 6 дахь даваагаа авлаа.Энэ өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил, Ичиножёо А.Ичинноровтой барилдахаар учраа таарч Ичиножёо цүкитаоши мэхээр хоёр дахь даваагаа авлаа. Араваши Э.Дөлгөөн Икиойг давсанаар даваа унаа /3-3/ тэнцсэн бол Чиёошома Г.Мөнхсайхан Окиноумид /4-2/ уналаа.

Хацу башёг Какүрюү М.Ананд, сэкиваке Митакеуми, маэгашира Точиношин, Асанояама нар өвдөг шороодолгүй тэргүүлж байгаа бол араас нь маэгашира Шохозан, Дайейшо нар таван даваа, нэг унаатай явж байна.

Өнөөдөр буюу 7 дахь өдөр Какүрюү-Точиношин, Гойэдо-Такакейшо, Такаясү-Ичиножёо,Митакеуми-Такакейшо, Тамаваши-Хокүтофүжи, Чиёошома-Шохозан, Араваши-Чиёотайрюү, Сококурай-Чиёомарү гэсэн учраанууд байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *