Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас агаарын бохирдлыг бууруулах чиглэлд “Монгол базальт” компанитай хамтран XVI хорооны иргэн Ц.Ганхуягийнд “Загвар өрх” төсөл хэрэгжүүлжээ.
Тус өрх нь өмнө нь зургаан цаг тутамд нэг галладаг байсан бол байшингаа чулуун хөвөнгөөр дулаалснаар 12 цаг тутамд нэг галладаг болж, түүхий нүүрсний хэрэглээгээ 50 хувь хүртэл бууруулж чаджээ. Ингэснээр энэ өрхийн ая тухтай амьдрах боломжийг бүрдүүлэх, эдийн засгийн чадавхийг сайжруулахад эерэг нөлөө үзүүлж байгааг төсөл хэрэгжүүлэгчид онцолж байлаа. Энэхүү дулаалгын талаар дүүрэг, хорооны Иргэний танхимаар дамжуулан иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой гэнэ.