Categories
гадаад мэдээ

Ерөнхийлөгчийн авлигын эсрэг хуульд тавьсан хоригийг үл ойшоолоо

Болгар Улс зурган илэрцүүдӨндөр түвшний төрийн албан тушаалтнуудыг шалгах чиг үүрэгтэй нэгж байгуулах тухай Болгар Улсын Парламентын хуулийн төсөлд тус улсын Ерөнхийлөгч хориг тавьсан ч Парламент түүнийг нь хүлээж аваагүй байна.

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Румен Радев уг хуулийн төсөлд гарын үсэг зурах байсан боловч тэрхүү хуулийн үр нөлөөг нь шүүмжлэн гарын үсэг зурахаас татгалзсан байна. Европын Холбооны зүгээс Болгар Улсын Засгийн газрыг улс төрийн болон захиргааны авлигын эсрэг арга хэмжээ авахыг олон жил шаардаж байгаа юм байна. Мөн “Транспарэнси Интернэшнл” байгууллагын зүгээс ч тус улсыг бүс нутагтаа хамгийн авлигажсан орноор нэрлэж байжээ.

Ерөнхийлөгч Радев уг хуулийн төсөл өнгөрсөн оны 12 дугаар сард Парламентаар батлагдахад авлигын гэмт хэргийн сүлжээтэй үр нөлөөтэй тэмцэж чадахгүй хэмээн шүүмжилж байжээ. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй байх саналыг 240 гишүүнтэй парламентын 146 гишүүн дэмжсэн байна.

Ийнхүү Ерөнхийлөгч аргагүйн эрхэнд үүнийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурахаас өөр сонголт үлдсэнгүй гэж хэвлэл мэдээллийнхэн бичжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *