Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх зөрчигдөж байна гэв

Өнөөдөр НЗДТГ-ын үүдэнд шүгэлтэй жагсаал боллоо. Тус жагсаалд оролцогчид “Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх зөрчигдөж байна” гэсэн утга бүхий лоозон барьсан байв. Жагсаалд нийт 30 орчим хүн оролцов.

Энэхүү жагсаалыг зохион байгуулагч иргэн Б.Бат-дэлгэрээс энэ тухай тодрууллаа.

-Яагаад энэхүү жагсаалыг зохион байгуулах болсон вэ?

-Монгол Улсад шинэ үндсэн хууль батлагдаад 26 жил болж байна. Гэтэл өнгөрсөн хугацаанд Монгол Улсад юу өөрчлөгдсөн юм вэ. Ялангуяа шинэ үндсэн хуулийн 16-р зүйлд 18 хүний эрх байдаг. Эдгээр эрхүүдийг Монгол Улсын иргэд эдэлж чадахгүй байна. Маргааш үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ой. Энэ хугацаанд юу нь болж бүтэхгүй байв. Юу нь болж бүтэж байв гэдгийг иргэд эргэн санах хэрэгтэй. Бидний амьдрал өөрчлөгдсөн үү. 26 жил гэдэг хүний амьдралын хувьд асар их хугацаа. Хүний эрх хаана зөрчигдөж байна вэ.

-Уриа лоозонгууд дунд Нийслэлийн засаг дарга С.Батболдод хандсан бичиг байна. Энэ талаар яриач?

-Нийслэлийн засаг дарга С.Батболд иргэдээсээ хол тасарсан хүн. Уулзах хүсэл тавиад нэг жил болж байна. Иргэдийн санал гомдлыг хүлээж авдаггүй. 2017 оны нэгдүгээр сарын 16-нд уулзах хүсэлт албан бичгээр тавьсан. Одоо хүртэл хариу ирээгүй байна.

Төрийн дунд шатны албан хаагчид Монгол Улсын хууль дүрмүүдийг зөрчиж байна гэсэн бичиг өгсөн. Иргэдээс төрийн байгууллагын албан тушаалтанд гаргасан. Өргөдөл гомдлыг шийдвэрлэх хуулийг зөрчсөн. Энэ нь Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12-т зааснаар Монгол Улсын иргэд төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага албан тушаалтан нь иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхгүй байна. Тийм учраас би төрийн дунд шатны албан хаагчид буюу аймаг нийслэлийн засаг дарга, дүүргийн засаг дарга нар хууль дүрэм биелүүлэхгүй байна гэдэг талаар жагсаал хийж байна.

-Таны хувийн гомдол санал юу байна вэ?

-Үндсэн хуульд амьд явах эрхтэй гэсэн заалт бий. Гэтэл утаа үнэхээр гамшиг болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч онц байдал зарлая гэж уриалж байгаа. Тийм учраас ард иргэддээ өнөөдөр сануулахын тулд шүгэлтэй жагсаж байна.

Эрүүл аюулгүй орчинд амьрах эрхтэй гэж байгаа. Гэтэл Улаанбаатар хотод барилга байгууламж маш их баригдаж байна. 2012 оноос хойш Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар барилга байгууламжийг байнгын ашиглалтанд хүлээн авдаг улсын комиссыг ажиллуулдаг болсон.

-Жагсаалын үр дүнг хэрхэн харж байна вэ. Үр дүнд хүрэхгүй бол Цаашдаа ямар арга хэмжээ авах вэ?

-Би эндээс үр дүн хүлээхгүй байна. Би ямар нэг юм шаардаж хийж буй жагсаал биш. Бидэнд тулгараад буй аюулыг нийтэд ойлгуулан сэрэмжлүүлэх юм. Миний хамгийн хүсдэг зүйл бол иргэдийн хяналт юм. Энэ үнэхээр алга болсон байна. Монгол Улсын иргэд өөртөө итгэх итгэл нь байхгүй болчиж. Зөвхөн Фэйсбүүк дээр лайк дардаг болсон байна.

Жагсаалд оролцогч Бяанзүрх дүүргийн өндөр настан А.Баясгалан “Үндсэн хуулийн үндсэн зорилго бол хүмүүнлэг ардчилсан иргэний нийгмийг цогцлоох. Иргэний нийгэм гэдэг нь нийт иргэндээ үйлчилдэг төр юм. Гэтэл манай нийгэм хэдхэн тооны намаар талцдаг. УИХ-ын сонгуульд явагдана. Дандаа намаар хоорондоо хуваагддаг. Мөн шашин, эрх мэдлээр хуваагддаг. Улс төрийн түшээд иргэн биднийхээ төлөө сонгогдчоод яагаад хууль бус шийдвэрүүд гаргаж байна. Ард иргэд бид маш хүнд байдалд орж байна. Яагаад эх орноо хамгаалдаггүй юм.Үр хойч та нартаа агуу түүх соёлтой орныг өвлүүлж өгий гэсэн сэтгэл зүрхтэй байдаггүй юм. Энэ дээр би эмзэглэж явдаг” гэв.

Б.АМАРТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *