Categories
мэдээ нийгэм

Олон иргэнийг татвар төлүүлэхээр эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг буурууллаа

Image result for эрүүл мэндийн даатгалСүүлийн саруудад иргэдэд татвар нэмлээ, бензиний үнэ өслөө гэх мэтчилэн таагүй шийдвэрүүдийг дараалан гаргасаар байсан билээ. Харин энэ сарын 27-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах шийдвэр гаргалаа. Ингэснээр нэг талаараа хувиараа эрүүл мэндийн даатгал төлдөг иргэдэд татварын ачааллыг багасгаж буй мэт боловч нөгөө талаасаа Засгийн газраас илүү олон иргэдийг бага мөнгөөр ч болтугай татвар төлүүлэх бодлого бололтой.

Долоон төрлийн татвар шатлалтайгаар нэмэгдүүлэх шийдвэрийн араас ийнхүү нэг төрлийн зорилтот бүлэгт хамааралтай татварыг багасгасан байна. Засгийн газрын хуралдаанаас олон улсын жишгээр иргэдийг татвар төлүүлнэ хэмээн мэдэгдсэн билээ. Харин иргэд олон улсын жишигт нийцсэн татвар төлөх ч харин эргүүлээд олон улсад нийцсэн үйлчилгээг иргэдэд үзүүлэхийг хүсэж буйгаа ч илэрхийлээд эхлээд байна.

Тодруулбал, тухайн ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дөрвөн хувь, үүнээс ажил олгогч хоёр, ажилтан хоёр хувь байхаар тогтов.

Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч, 0-18 насны хүүхэд болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.12-т заасан иргэний жилийн шимтгэл 24 мянга, гадаадын иргэн, харьяалалгүй иргэн, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хүүхдээ хоёр /ихэр бол гурав/ нас хүртэл өсгөн бойжуулж байгаа эх, эцэг, хугацаат цэргийн албан хаагч, ял эдэлж байгаа ялтны шимтгэлийг 4800 төгрөгөөр тогтоожээ.

Шимтгэлийн хэмжээг шинэчилснээр тогтмол орлогогүй, өөрөө шимтгэлээ төлдөг хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, ажилгүй иргэний сард төлөх хэмжээ буурч байна. Мөн эрүүл мэндийн даатгалд даатгуулах иргэдийн тоо өсөж, даатгалын сангийн чадавх нэмэгдэн, даатгуулагч иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах нөхцөл бүрдэнэ гэж үзсэн аж.

Харин өмнөх жилүүдэд дээрх иргэд жилд 46080 мянган төгрөгийг эрүүл мэндийн даатгалын шимтгэлд төлдөг байсан юм. Харин ирэх онд 50%-иар буурч, 28800 төгрөг жил бүр иргэн өөрөө төлж байхаар болсон байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хэлэхдээ “Эрүүл мэндийн тухай хуулийн наймдугаар зүйлд заасны дагуу Эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг Засгийн газраас тогтооно гэсний дагуу 2018 онд баримтлах эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээг тогтоосон байна.

Ингэхдээ эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээг өнгөрсөн онуудын хувь хэмжээтэй адил хэмжээтэй барихаар заасан байгаа. Харин малчид, тогтмол орлогогүй иргэдийн хувьд эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээ хэт өндөр байна. Үүний улмаас эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй байгаа зэрэг саналуудыг үндэслээд малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон хөдөлмөр эрхлээгүй иргэдийн эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээг 50 хувиар бууруулж жилийн 28 мянга 800 төгрөг болгож бууруулсан. Нийгэмд татвар нэмэгдлээ гэсэн яриа хүчтэй явж байна.

Эдийн засагт болсон хямрал, хүндрэлээс болоод дэлхийн бүх улсуудад байдаг татварын шаталсан тогтолцоог хэрэгжүүлэхийг ОУВС-гаас зөвлөсөн. Жишээ нь, Шведэд 45 хувь хүртэл татвар төлдөг. Монголд 1.5 сая төгрөгөөс дээш орлогод нь таван хувийн татвар авах болж байгаа. Нөгөө талаас орлого багатай, хүндрэлтэй байгаа иргэдийнхээ эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бууруулж байна” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *