Categories
мэдээ улс-төр

О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд ханджээ

МАХН-ын их чуулган хоёр талд хуралдаж улстөрийн хүрээнд нэг хэсэг шуугисан. Хоёр тусдаа болсон чуулганы нэг нь УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн зохион байгуулсан хурал бөгөөд энэ сарын 9,10-ны өдрүүдэд Төрийн ордонд болсон билээ. Тэгвэл уг хуралдаанд ирсэн намын гишүүдийн шийдвэрээр намын даргаа өөрчлөх шийдвэр гаргаж, О.Баасанхүүг намын даргаараа сонгосон юм. Харин О.Баасанхүүг тус намын даргаар бүртгүүлэхээр МАХН-аас Улсын дээд шүүхэд ханджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *