Categories
мэдээ нийгэм

Осолд орсон тамирчдыг авчирна

Монголын спортын багийн хүүхдүүд осолд орсон тухай “РИА Новости” мэдээлсэн. Тэд Эрхүү хотод Станислав Копыловын нэрэмжит тэмцээнд оролцоод буцаж явсан бөгөөд бөгөөд уг ослоос машины жолооч нас баржээ. Монголын 12 тамирчин, гурван дасгалжуулагчид эмнэлгийн тусламж үзүүлж, хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй гэж үзэн нутаг буцаах болжээ. Буриадын талаас өгсөн мэдээллээр тамирчид гэмтэж бэртээгүй аж. Тамирчдыг Сэлэнгэ аймгаас автобус очиж авах болжээ. Ослын шалтгааныг тодруулахаар Буриадын цагдаагийн хэлтэс ажиллаж байгаа юм байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *