Categories
мэдээ нийгэм

Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал асуулга явагдаж байна

Image result for замын хөдөлгөөн өвөл МонголдШинэ жилийн баяртай холбогдуулан замынн хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Замын цагдаагийн албанаас автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор явуулах эсэх санал асуулгыг иргэдээс авч байна. Фэйсбүүк дэх “Замын цагдаагийн алба” хуудсанд “Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор шинэ жилийн баярын өдрийг хүртэлх хугацаанд автомашины улсын дугаарын сүүлийн орныг тэгш, сондгойгоор нь хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулахыг та дэмжиж байна уу?” гэсэн санал асуулга авч эхэлжээ. Та бүхэн санал өгөхийг хүсвэл https://www.facebook.com/zamiintsagdaa/ хуудас руу орж саналаа өгөөрэй. Санал асуулга зургаа хоног үргэлжилнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *