Categories
гадаад мэдээ

Канадын тэрбумтан эхнэрийн хамт учир битүүлгээр амиа алджээ

Канадын тэрбумтан, Apotex корпорацийг үүсгэн байгуулагч Барри Шерман ба гэргий Хани нарыг Торонто хотноо байрлах гэрийнх нь хонгилоос өнгөрсөн баасан гаригт нас барсан байдалтай олжээ. Цагдаа нар үхлийн шалтгааныг “сэжиг бүхий” гэж үзэж буй. Цагдаагийн газраас энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Буяны үйлстэн гэх Б.Шерман 75 настай байсан бөгөөд тэрээр Apotex компаниа анх 1974 онд байгуулж байжээ.

Тус компани нь эмийн үйлдвэрлэлтээрээ дэлхийд долдугаарт ордог бөгөөд 115 оронд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг аж. Форбес сэтгүүлийн мэдээлснээр Б.Шерманы нийт хөрөнгө 3.2 тэрбум ам.доллар юм байна. Тэрбээр Канадын толгой баячуудын жагсаалтад 12 дугаарт бичигдэж байжээ. Б.Шерман, Хани нар дөрвөн хүүхэдтэй аж. Б.Шерман нас барахаас хэдэн хоногийн өмнө харшаа зарах талаар зар тавьсан байжээ. Зарын дагуу үл хөдлөх хөрөнгийн газрын ажилтан гэрт нь очих үедээ тэдний цогцсыг ийн илрүүлсэн гэх.

“Apotex” компанийн хамт олон харамсалтай мэдээг хүлээж аваад ихэд цочирдсоноо онцолж, Б.Шерманы гэр бүлийнхний төлөө залбирах болно” гэж мэдэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *