Categories
мэдээ нийгэм

БНСУ, Япон улсад 43 эмч мэргэжил дээшлүүлнэ

Элэг шилжүүлэн суулгах, ясны чөмөг шилжүүлэн суулгах, үүдэл эсийн банк байгуулах технологи зэрэг долоон чиглэлээр 43 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг 14 хоногоос 6 сарын хугацаатай сургалтад хамруулахаар болжээ.

Эдгээр эмч нарыг өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзав. Тэрбээр энэ үеэр цаашид эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролд анхаарна гэдгээ онцолсон юм.

Эрүүл мэндийн сайдын тушаалаар Улсын нэг болон Гуравдугаар төв эмнэлэг, ГССҮТ, ЗӨСҮТ-ийн 43 эмч БНСУ, Япон улсын томоохон эмнэлгүүдэд суралцахаар энэ сард тус улсыг зорино.

Эмнэлгийн мэргэжилтэн, эмч нар Элэг шилжүүлэн суулгах, Ясны чөмөг шилжүүлэн суулгах, үүдэл эсийн банк байгуулах технологи, Хавсарсан хүнд гэмтлийн үеийн мэс засал, Иммуногистохимийн эмгэг судлалын шинжилгээ, Халдварт өвчний үүсгэгчийн генийн дараалал тогтоох арга зүй, Мөч хадгалах боломжтой үеийн хавдрын нөхөн сэргээх эмчилгээ, Электрофизиологийн оношилгоо, эмчилгээ зэрэг чиглэлээр БНСУ-ын Самсунг, Хана, Католикийн их сургуулийн Гэгээн мария, Чосуны эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Япон улсын Гүнма их сургуульд суралцах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *